Нямын ДАГИЙРААНЗ: ҮЛ ЦУЦАХ ТАЛЫН ДУУ

/
0 Comments

(1930-2014)


Хэвтээ босоогийн хоолойгоор сүрэг хонины захад, эсвэл Дэн улаан худгийн асгар дээр богино шилбүүрээ хөл дээгүүрээ хөндөлдүүлэн орхиж, ганц нүдний дурангаараа холыг хараачлан суугаа тэр л төрх сэтгэлд ойр үлджээ. Түүнтэй л ижил говийн урт урт шил хоолойд дундаас төрсөн авъяаслаг зохиолч нэгэнтээ, “Бууж мордох хорвоо” гэж хүний амьдралыг тодорхойлсон шиг бидний дунд буугаад мордохдоо тэрээр хэзээ ч үл давтагдах дуу хоолой, дүр төрх, амьдралыг үзүүлэн оджээ.

Багаасаа малын зах бараадсан Нямын Дагийранз гуч орчим насандаа Дундговь аймгийн Соёлын ордноос гараагаа эхэлж, “Бүлээн нурам”, “Нохойн орон”, “Уул усны үр сад” зэрэг уран сайхны кино, “Үер”, “Тунгалаг тамир” бүтээлүүдэд цээл боргил хоолойгоо мөнхлөн үлдээсэн юм. Хуурдан аялгуулагч “Хөхөө Намжил” шигээ жигүүрт хөлгийн нуруунд алсын орныг зорив, тэр. Эсвээс “Яриг цагаан ингэний Сариг цагаан ботго”-ыг авчрахаар тэнгэрийн хаант улсыг зорьсон ч байж мэднэ. Харин түүний эгэл төрх үл мартагдах, эгэл бус дуу хоолой нь үл цуцах билээ. 


You May Also Like Related Reviews

No comments: