Пил Стерн: Дайн, Холливуд тэгээд Стерн байлаа

/
0 Comments
“Түүнтэй хамтран ажилласан  хорин жил миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаа гайхалтай аялал төдийгүй, тэр өөрөө онцгой нэг үзэгдэл байв. “CPi” гэрэл зургийн цахим хуудсанд дахь түүний бие төлөөлөгч Жефф Кацын эл үг түүнийг мөнх бусаас мөнхөд үдэх хүндэтгэлийн үг болсон нь харамсалтай.
Бидний  мэдэхээр Холливуд болон дайны гэрэл зургийн хамгийн алдартай уран бүтээлч Пил Стерн 2014 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр 95 насандаа таалал болов. Камер мөрлөсөн 60 жилийнх нь замнал түүнд ХХ зууны гэрэл зургийн ертөнцийн содон кадруудыг гэрчлэн үлдээсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 95 насныхаа ойг тэмдэглэсэн гэрэл зурагчны Холливудын сонгодог жүжигчдийн хөрөг, Дэлхийн II дайныг харуулсан 95 бүтээлийг төрөлх Филадельпийнх нь иргэд Лос Анжелес дахь Калифорнийн Ахмад дайчдын нийгэмлэгт хандивлалаа.
1943 онд, Дэлхийн II дайны тэргүүн шугаманд малын эмчээр ажиллах үедээ Сицил, Өмнөд Африкт дайны кадруудаа буулгасан тэрээр дайнаас буцаж ирснийхээ дараа “Like and Look” сэтгүүлд гэрэл зурагчин, “Нуремберг дэх шүүлт ба охид, хөвгүүд” киноны зураглаач, Верве, Репрайс  хамтлагийн цомгийн зургууд дээр ажиллаж, ажлын гараа эхэлжээ.  
Түүний дурангийн үзүүрт өнгөрсөн зууны кино урлаг, хөгжмийн домог болсон хүмүүс Жэймс Дэйн, Орсон Веллес, Марилэн Монро, Марлен Дэйтрич, Мэрлон Брэндо, Жон Крэвфорд, Лауран Вэкэлл, Хамфри Богарт, Жон Вайни, Коунт Басие, Диззи Гиллеспие, Билли Холидэй, Фрэнк Синатра, Элизабит Тэйлор, Аудрэй Хепбурн нар зогсож байсан нь бүтээлүүдийг нь улам ч хүчтэй болоход нөлөөлсөн биз.
Хүнд бэрх нөхцөлд ажиллахын тулд гэрэл зурагчинд юу хэрэгтэй вэ гэсэн асуултын хариуд тэр: “Субьектдаа ойлгох, тайвширах боломжийг олгох хэрэгтэй. Энэ нь байдлыг илүү хялбар болгодог. Ингэснээр би тэдний үнэн төрхийг буулгахад тусалсан байх. Бас дээр нь энэ бүхэн цэвэр аз завшаан байсан” гэж хариулсан билээ.
Энэ хариултын үнэн эсэхийг алдарт “Цамцтай хөрөг” бүтсэн түүхээс харж болно.  Америкийн кино од Жэймс Диантай танилцсанаас хэсэг хугацааны дараа тэд дотно нөхөрлөж, зураг авалтаа эхэлсэн гэдэг. “Энэ бүхэн юу ч байсан тэр л бүхнийг хийсэн” гэж сүүлд хэлсэн удаатай.
Бидний ертөнцөөс дөтлөн одсон алдарт гэрэл зурагчны дурсгалыг “Одохуй, ирэхүй” буландаа хүндэтгэн онцоллоо. Поп соёлын бэлгэдэл, дайны хором мөчүүдийг хадгалан үлдсэн түүний зургаас та бүхэнд толилуулж байна.




You May Also Like Related Reviews

No comments: